Зарим оронд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Шүхэрийн Алтангэрэл, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад Нархүүгийн Тулга, Шведийн Вант улсад Зоригийн Алтай, Болгар Улсад Лхамсүрэнгийн Дүгэржав, Чех улсад Дорждамбын Зүмбэрэллхам нарыг томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Улмаар тэдний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.