ШӨХТГ-ын дарга О.Магнай олон нийтийн талархлыг хүлээсэн дорвитой олон үйл ажиллагаа явуулж эхэлсний нэг нь үзэгчдийг хуурч, бичлэгт тааруулан амаа хөдөлгөн, “дуулдаг” уран бүтээлчдийн шоуг таслан зогсоох явдал аж. Түүний энэ шийдвэрийг түмэн олон дэмжиж байгаа хэдий ч, урлагийн нарийн ширийнийг “ойлгодог” гэх хэсэг хүрээнийхэн тийм ч таатай хүлээн авахгүй байгаа бололтой. Тодруулбал, техникийн дэвшлийг ашиглан өө сэвгүй сайхан дуулсан бичлэгээ даган амаа хөдөлгөж, нүд, хөмсгөө өргөн, хүч гаргаж буй дүр үзүүлдэг дуучид О.Магнайг мэргэжлийн нарийн орчныг судлаагүй, хийрхсэн шийдвэр гаргалаа гэж зэмлэж байгаа сурагтай.
Тэд үзэгчдэд бодит тоглолт толилуулах орчин, нөхцөл байхгүй гэж гоморхож буй. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс багаж хэрэгслээ өөрсдөө базааж, ажиллах орчин, нөхцөлөө бүрдүүлдэг ёс той. Аль нэгэн байгууллагад ажил ладаг бол ажил олгогчид үүнийг хангадаг номтой. Гэтэл тоглолт хийж, халаа саа зузаатгадаг дуучид О.Магнайгаас ажлын багаж, ажиллах таатай орчин нэхээд, зөв шийдвэрийг буруу байна гээд муйхарлаад байдаг нь дэндүү хачин.
Номынх нь дууг сонсож, мэргэжлийн дуучин болоогүй жирийн хүн ч караокэд орж, бичлэг тавиад гургалдай шиг донгодож чадна шүү дээ. Тэгэхээр мэргэжлийнхэн “караокэ дуучдаас” ялгарахын тулд хүмүүсийн ярьдгаар амьд тоглолтоор сонор мялаах явдал гэдгийг мэдэж баймаар юм.