УИХ-ын дарга З.Энхбол дын урилгаар Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга У Банго манайд айлчлаад буцлаа. БНХАУын төрийн дээрээсээ хоёрдахь өндөр албаны энэ эрхэм манай улсад анх удаа хөл тавьсан. Түүний хувьд ч, шинэчлэлийн Засгийн газрын хувьд ч анхных байсан энэ айлчлал “Эрдэнэс Тавантолгой” ба БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанийн хооронд байгуулсан гэрээг цуцлах асуудал, төмөр замын цариг тойрсон маргаан ид хүчээ авсан үед санамсаргүй мэт таарсан нь анхаарал татав.
Эрхэм зочны айлчлал эхэлсэн өдөр Монголын өдөр тутмын хэд хэдэн сонинд “Чалко” байр сууриа бататган тодорхойлсон мэдэгдэл нийтлүүлсэн байлаа. Хоёр орны стратегийн түншлэл, Парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой хэмээсэн албан ёсны хөтөлбөрийн ард үнэндээ өөр сонирхол “үнэртсэн”. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн түвшинд БНХАУ-ын “Чалко” компанитай хийсэн гэрээг Засгийн газар цуцлахаар зэхэж буй. Зас гийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг тус компанийн ТУЗ-ийнхнийг гэрээ байгуулах үедээ чамархайдаа буу тулгуулсан юм биш байгаа хэмээн зовнив.
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 110 доллар байхад 70 доллараар өгье, Зүүн Цанхиас олборлож буй нүүрсний 80 хувийг урагш нь гаргая гэх мэтээр Монгол Улсад ашиггүй, нөгөө талдаа хэтэрхий найр тавьсан нөхцөлийг уг гэрээнд тус гасан нь нээрээ “буу тулгуулсан” юм биш биз гэж гайхахад хүргээд бай гаа юм.
Айлчлалын үеэр ноён У Бангогийн найрсгаар хэлсэн “Монгол Улс байгалийн баялаг ихтэй, Хятад улс хөрөнгө, техникийн боломжтой” хэмээх өгүүлбэрийг “Буга намнадаг нь манайд, булга зүйдэг нь танайд байна” гэж “орчуулж” болмоор санаг дав. Манай уул уурхайн сал бар, томоохон ордыг хятадууд “бэр” болгохоор гуйж байна гэсэн үг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урд хөршийн Парламентын тэргүүнтэй уулзахдаа урд хөршийн хэд хэдэн боомтоор далайд гарцтай болох санаагаа хэл жээ. Ноён У Банго ч “Манай төмөр замын тээвэр дэлхийд нэгдүгээрт орно. Монголын төмөр замын даац, ачаа эргэлт бага. Бас боомт дээр дугуй солихоос болж цаг, мөнгө зарж байна” гэжээ. Уриалгахан, бас цаанаа нэгийг өгүүлсэн сануулга. Харин Монгол Улсын Засгийн газар “Чалко”-той хийсэн ашиггүй гэрээг цуцалсны нөхөн төлбөр 50 сая долларыг бондын хөрөнгөөс гаргаад, цаашид өөрийн хүчээр өндийнө гэж төлөвлөснөө мэдэгдсэн. Өөртөө ч, өрөөлд ч ашигтай байдлаар дипломат аргаар асуудлаа шийдэх үүрэг энэ Зас гийн газарт ногдож байна.