“Оюутолгой” тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ямар байр суурьтай байгаа та лаар ярилцлаа.
-Өнгөрсөн баасан гаригийн УИХын чуулганы үр дүнд “Оюутолгой” төслийн талаар Монголын төр, иргэд нэгдсэн ойлголтод хүрч, гэрээ зөрчигдсөн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Ер нь бол Монгол Улсад ашиггүй гэрээ болсон. Баасан гаригийн үйл явдал монголчуудын хувьд том алхам. Тиймээс нөгөөдөр болох “Оюутолгой”- н Хувь нийлүүлэгчдийн хурал тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна.
-Чухам юун дээр алдаа гаргаад “Оюу толгой”-н гэрээ муу болсон гэж та харж байна вэ?
-Жон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны наманчлал” номд “Эдийн засгийн алуурчид хөгжиж буй орнуудын байгалийн баялгийг эзэмшихийн тулд гэрээ байгуулахаасаа өмнө үзэл суртлаар олон нийтийн тархийг угааж, тухайн орны улс төрчдийг хахуульдан, шахаанд оруулж, татварын болон бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах замаар өөрсдөдөө ашигтай гэрээ байгуулдаг” хэмээн дурдсан байдаг. “Оюу толгой”-н гэрээг харахад Монгол эдийн засгийн алуурчдын гарт өртчихөв үү гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Ер нь бидэнд өндөр хувиас илүү татвараа шударга авах нь ашигтай байсан. Харамсалтай нь “Оюутолгой”- н гэрээг байгуулахад тухайн үед Монгол Улсад мөрдөгдөж байсан долоон төрлийн татварыг цуцалж, заримыг нь нэмэхгүйгээр царцаах заалтуудыг оруулсан учраас Монгол Улсад ногдох ашиг үлэмж хэмжээгээр буурсан. Тухайлбал, гэрээний 2.12-т гэрээ байгуулснаас хойших найман жилийн татварын алдагдлыг 100 хувь чөлөөлнө гэсэн байгаа. “Оюутолгой” компани 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс найман жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн албан татвар огт төлөхгүй гэсэн үг. Мөн байгалийн нөөц ашигласны таван хувийн татварыг тэр чигээр нь царцаасан. Хамгийн хачирхалтай нь гэрээ байгуулахаас өмнөх хоёр жилийн татварыг 50 хувиар хөнгөлчихөж байгаа юм. Яагаад энэ гэрээнд Монгол Улсад ашиггүй ийм зүйл заалтуудыг оруулсныг судалж үзэхэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд гэрээ байгуулахаас яг 41 хоногийн өмнө буюу 2009 оны найм дугаар сарын 25-нд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Энэ өөрчлөлт өөр уул уурхайд хөрөнгө оруулсан компанийг найман жил татвараас хөнгөлнө гэж заасан. Түүнээс гадна 68 хувийн татварыг мөн наймдугаар сарын 25-нд тэглэсэн. Дээрх хоёр хуульд нэг өдөр гар хүрч, Монгол Улсад ашиггүй болгоно гэдэг санамсаргүй зүйл биш. Дөчин хувь байсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2006 онд 25 хүртэл хувь бууруулсан нь бас гаднынхны нөлөөтэй холбоотой гэж боддог.
-Хэрэв манайх дээрх татваруудыг тал хагас ч болов авч байсан бол өнөөдөр хэдий хэмжээний хөрөнгө хуримтлагдах байсан бэ?
-Олон тэрбум ам.доллараар хэмжигдэнэ. Манай улс 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд 2006 онд өөрчлөлт оруулахдаа “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэсэн өөрчлөлт оруулсан. Энэ бол Монголын Төр Үндсэн хуульд заасны дагуу газрын хэвлий дорх баялгаа өөрөө эзэмших бус, худалдаж авахаар болж байгаа юм. “Оюутолгой”-н хувьд манайх 1.8 тэрбум ам.долларыг өндөр хүүтэй зээлж авч байгаа. Гэтэл анхны хөрөнгө оруулалт жил бүр нэг тэрбум гаруй ам.доллараар өсөж байгаа учраас Монголд ногдох ашиг улам багасна шүү дээ.
-“Оюутолгой” компанийн хууль, гэрээ зөрчиж байгаа үйлдлүүдийг та юу гэж дүгнэж байна вэ?
-“Буруу эрхлүүлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэгчээр анхнаасаа олон хөнгөлөлт үзүүлж, буруу гэрээ хийсний улмаас тэд дураар авирлаж байна. “Саусгоби сэндс” компани зургаан тэрбум ам.долларыг Монгол руу оруулж, угаагаад гаргасан. 150 тэрбум төгрөгийн татвар төлөлгүй зугтсан. Энэ бол “Айвенхоу Майнз”- ад хувьцаа эзэмшдэг, охин ком пани нь. Яагаад энэ мөнгийг Монгол руу оруулах болсон гэхээр Оюутол гойн бүлэг том ордыг барьцаалж, гадаа дад мөнгө босгосон хэрэг. Гадаадын хны татварын хууль журам нарийн уч раас заавал Монголоор оруулж гаргах ёстой болсон гэж би хардаж байгаа.
-Гэрээг засах боломж бий юү. Ялангуяа татвартай холбоотой дээрх заалтуудыг өөрчлөх боломжтой юу?
-Угаасаа энэ гэрээ Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон УИХ-ын хоёр ч тогтоолыг зөрчсөн. Тиймээс гэрээг засах бүрэн боломжтой.