Лэнс Армстронгийн өмгөөлөгч Тим Херман үйлчлүүлэгч нь “Тур де Франс”-т түрүүлээд хүртсэн мөнгөө буцааж өгөх бодолгүй байгааг уламжиллаа.
“Би лав шагналын мөнгөө эргүүлж өгсөн ганц ч тамирчныг мэдэхгүй. Америк хөлбөмбөгийн “Нью Орлеан” багийн дасгалжуулагч Ни Шон Пайтоны шавь нар допинг хэрэглэж байсан мөртлөө хэн нь ч шагналаа эргүүлэн төлж байгаагүй” гэж тэрбээр “USA Today”-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Л.Армстронгийн шагнал нийт 12 сая доллар билээ.