“Оюутолгой” төслийг тойр сон олон асуудал, тэр дундаа гэрээний талаарх хаалттай байсаар ирсэн чухал баримтуудыг энэ сарын эхний өдөр Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг УИХ-ын чуулганд нээлттэй мэдээлснээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд энгийн иргэд хүртэл энэ тухай нэгдсэн ойлголттой болов. Ерөн хийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилж, биечлэн оролцсон энэ удаагийн чуулган өнгөрч буй долоо хоногт болсон онцлох чухал үйл явдлын нэг яах аргагүй мөн. “Оюутолгой” бол Монгол Улсын түүхэнд хийж, хэрэгжүүлж буй анхны, хамгийн том төсөл. Хамгийн шилдэг, дэвшилт техник, технологи, арвин туршлагатай, дэлхийн уул уурхайн салбарт дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг “Рио Тинто” компани уг төсөлд хөрөнгө оруулж буй. Манайдаа анхдагч болох “Оюутолгой” төслийн гэрээ төгс төгөлдөр болоогүй нь ойлгомжтой. Гэхдээ тийм ч муу гэрээ болсон гэвэл бас үгүй. “Оюутолгой” төсөлд хөрөнгө оруулж эхэлсэн өдрөөс л Монголын эдийн засаг сэргэж эхэлснийг үгүйсгэх аргагүй. Олон мянган залуу харийн орныг зорьж, хар ажил хийх бус, өмн ийн говийн бүтээн байгуулалтад гар бие оролцохыг эрмэлздэг болсон. Монгол гэдэг нэр дэлхий нийтэд “Mongolia” бус “Minеgolia” болтлоо “төрхөө” хувиргаж, 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд гаргах хэмжээний нэр хүндтэй болоход “Оюутолгой” төсөл суурь болсон гэвэл нэг их буруудахгүй. Гадаадын томоохон хөрөнгө оруулагчтай дараа дараагийн төсөлд хэрхэн гэрээ байгуулах вэ гэ дэг дээр манай Засгийн газар нэлээд сургамж авсан болов уу. Төслийн ТЭЗҮ бүрэн болоогүй байхад гэрээ байгуулсан, байгуулахд аа хөр өнгө оруулалтын хэмж ээ хэтэрч, менежментийн зардал өсөх өд ямар байдлаар хязгаарл алт хийх, хөр өнгө мөнгийг хэрхэн шийдвэрлэх нарийн заалтуудыг тус г аж өгөө гүйгээс өнөөдрийн мар г аан т ай асуудл ууд үүссэн. Мэдээж өмнөх Засгийн газрын хийсэн гэрээ учир дутагдалтай байна гээд хөрөнгө оруулагчдыг чичилж, буруутгах нь зөв алхам биш. Харин гэрээний дутуу дулим аг заалт уудыг тухай бүрт нь хамтран хэлэлцэж, за саж залруул ан, эхлүүлсэн ажлаа дуусгах нь чухал. “Оюутолгой”-н гэрээг за саж, сайжруулах шаардлагатай гэдг ийг Монгол Улсын Ерөнх ийл өгч, Ерөнхий сайд, УИХ-ын гиш үүдээс эхлээд ард иргэд нэг мөр ойлг олтт ой болсон нь сайшаалтай. Монгол түмний байр суурийг ийнх үү нэгтгэж чадсан чуулг аны хуралд ааны үр дүнд хөрөнгө оруулагч талууд хэлэлцээрийн шир ээний ард суулаа. Өнгөрсөн лхагва гаригт болсон “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагчдын хурал ямарш уухан болсныг дүгнэн хэл эх эд эрт ч хоёр тал байр сууриа илэрхийлж, шаардлагатай асуудлуудаа гаргаж тавьсан нь нэг алхам мөн. Хоёрдугаар сар ын 1-нд болс он УИХ-ын чуулганы үйл ажилл агаа, Засгийн газрын мэдээлэл “Рио Тинто”-ийнхныг нэлээд эмзэглүүлсэн гэсэн. Эмзэглэснийхээ хэрээр Монгол Улс бол хэн дуртай нэгний хүлхдэг чихэр биш, хууль ёстой, газар нутгаа хамгаал ах төр, түмэнтэй гэдгийг хөр өнгө оруулагч тал ойлгосон нь дамжиггүй. “Оюутолгой” компанийн хувь нийл үүлэгчдийн хурал хоёрд угаар сарын сүүлчээр үргэлжилнэ. Энэ хурал аль аль талдаа ашигтай, асуудл уудыг шийдвэрлэх гарц олсон хэлэлцээр болоосой хэм ээн хүлээх л үлдлээ.