Монгол туургатны “Урамтай шатар” холбоо “Эм Си Эс интернейшнел” компанитай хамтран сар шинийн баярыг угтаж зохиосон 20 жилийн ойн нэрэмжит “Цагаан сар-2013” тэмцээний “А” ангилалд ИМ Б.Хатанбаатар (БГД), ФМ У.Насанжаргал (“Эрч” СХ), ФМ Г.Мөнхгал (Өвөрхангай), “В”-д өсвөрийн шатарчин Ү.Агьбилэг (Хан-Алтай), ФМ Ч.Хүрэлбаатар (Булган), СМ Г.Чулуун (УИХ), “С” ангилалд ДМ Э.Амаржаргал (Цагаан морь), ОУХМ Б.Баярмаа (Ховд), ФМ Б.Ану (МУИС) нар тэргүүн байруудад шалгарч алт, мөнгө, хүрэл медаль зүүцгээв.
Дөрвөн сая шахам төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээн гурван ангиллаар швейцарь оноолтын 7 тавилд явагдсан бөгөөд нээлттэй “А”-д ИМ Б.Гүндаваа, ИМ Ц.Батчулуун, ИМ Б.Мөнгөнтуул, ИМ Т.Батчимэг нарын 49 тамирчид, “В”-д ОУМ Л.Мягмарсүрэн, ФМ Ж.Лхагваа, ДМ Д.Дамдин нарын 54 шатарчид, “С”-д ФМ Ш.Батцэнгэл, СМ П.Бүжинлхам, ДМ Д.Сэржмядаг нарын 26 эмэгтэйчүүд тус тус өрсөлджээ. Тодруулга: “Цагаан сар” тэмцээнийг нэрт улс төрч С.Зориг МШХ-ны ерөнхийлөгчийн сонгуультай байх үедээ “Их мастер” төслийг хэрэгжүүлэх зорилгоор санаачилж 1996 онд олон улсын хэмжээнд амжилттай зохион явуулсан билээ.
МОНГОЛЧУУД "MOSCOW OPEN"-Д ОРОЛЦЛОО
Энэ сарын эхний 10 хоногт 8 ангиллаар явагдсан “Moscow Open” олон улсын тэмцээний “С” ангилалд 367 шатарчид 9 тавилд өрсөлдсөнөөс СМ Р.Энхбат 4, “G”-д 10 оюутан эмэгтэй тойргоор тоглосноос ЭОУМ А.Энхтуул 3.5 онооны амжилт тус тус үзүүлжээ.
СОНГОДОГ ШАТРЫН ТЭМЦЭЭН
Энэ сарын 7-17-нд Германы Баденд явагдаж буй 6 их мастерын сонгодог шатрын хоёр тойргийн тэмцээний эхний шатны дараа Ф.Каруана (Итали, 2757) 3.5, дэлхийн аварга В.Ананд (Энэтхэг, 2780) 3, А.Найдич (Герман, 2716), Д.Фридман (Герман, 2667) хоёр 2.5, М.Адамс (Англи , 2725) 2, Г.Майер (Герман, 2640) 1.5 оноотой байна.
Л.ТОГООХҮҮ