УИХ-ын намрын чуулган завсарласан, дээрээс нь Цагаан сарын баяр тохиогоод удаагүй байгаа тул Төрийн ордон хөл хөдөлгөөн багатай байна. Шинийн нэгний өдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүд, сайд нар цуглаад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай золгож, “бөөн юм” болдог байсан туршлагыг Ц.Элбэгдорж халсан юм. Тиймээс гишүүд нам намаараа золголтоо зохион байгуулдаг болсон. Цагаан сарын шинийн 3-нд АН-ынхан, МАХН ба МҮАН-ынхан, МАН-ынхан хоорон доо золгосон. Тиймээс Төрийн ордон дахь өрөөгөө “эргэж” яваа өөр өөр на мын харьяалалтай зарим гишүүн хоорон доо золгож дуусаагүй байна. Ордонд очсон ахмад гишүүд нь өрөөндөө тухалж, дүү нар нь золголтоо үргэлжлүүлж байгаа аж.