Ерөнхийлөгчийн сонгуулийн төвөргөөнтэй зэрэгцээд МАН, МАХН-ыг эвсэж сонгуульд оролцох таамгийг хэвлэлүүд дэвшүүлж эхлээд байна. Таамаг гэхээсээ илүүтэй МАН-ын ахмад гишүүдийн санал санаачилга, шахалт шаардлага ч гэж хэлж болох энэ хувилбарыг огт баймгүй мэт хүлээн авах аргагүй юм. Учир нь нэгэн цагт нэг туган дор дэрвэлзэж асан, угсаа гарал, үзэл баримтлал нэгтэй энэ хоёр намыг нэгддэгг үй юм аа гэхэд эвсэхэд гайхаж цочирдох аргагүй. Намынх нь дарга нар ч цагтаа нэгэн зорилго дор нэгдэн тэмцэж, Нагаржунайн төв үзлээр амьсгалж асан, МАХН-д шинэчлэл хийсэн нэг үеийн улстөрчид. Боловсрол мэдлэг, улс төрд хал үзэж, халуун чулуу долоосон туршлагын хувьд ч намын энэ хоёр даргыг нэгийг нь нөгөөгүйгээр төсөөлшгүй.
Харин хувь хүнийхээ зан ааш, нийгэмд хүлээн авах хандлага, ажлын арга барил нь өөр байх. Н.Энхбаяр нээлттэй, үүгээрээ өөрийн гэсэн дагагч, фэнүүдээр хүрээл үүлж, хайр хүндэтгэлийг нь хүлээж, хийе гэснээ тулгаж чаддаг бол Ө.Энхтүвшиндотогшоо, асуудалд илүү нухацтай, энэ хэрээрээ хүлээцтэй хүн шиг санагддаг. Энэ нь зарим нэг гишүүдийнх нь шүүмжилдгээр хямсгар гэсэн тодорхойлолтыг наадаг байж магадгүй. Гэхдээ хоёулаа Хувьсгалт намаар, зүүний үзэл баримтлалаар хүм үүжсэн туйлбартай гэгддэгийн хувьд үзэл бодол, итгэл үнэмшил, үерхэл нөхөрлөлөөсөө тийм ч амархан урваад байх хүмүүс биш. Тиймдээ ч өнөөдөр яригдаад байгаа намаа дахин нэг зорилгод нэгтгэх санаа зорилго өвөртөлж яваа байж мэднэ. Н.Энхбаяр МАХН (хуучнаар)-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоход намын гол зүрх нь болж байсан Улаанбаатар хотын намын хороог Ө.Энхтүвшин тэргүүлж байлаа. Энэ үеэс хоёр “Энх”-ийн улс төрийн зам намын шинэчлэл дор нэгдэн нийлсэн байдаг.
МАХН-ын сэргэн мандалтын үе гэж тодорхойлж болох энэ үед (1996-2000 он) Н.Энхбаяр Парламентад сөрөг хүчин болсон намаа эрчтэй, зоригтой бас шийдмэг алхам, хувь хүнийхээ арга барилаар зангидаж, МАХН-ын туг нь болсон. Харин Ө.Энхтүвшингийн хувьд түүнээс дутахгүйгээр тодорч болох цаг үе байсан ч зарчмаа мэддэг хүний хувьд далбаа нь болж, даруулгаа тааруулж ирсэн нь түүнийг бүдгэрүүлж байсан байх. Харин одоо Ө.Энхтүвшин нам нь хоёр хуваагдаж, шинэ хуучин нэртэй болсон хүнд сорилтын үед голомтоо сахисан МАН-ын туг болохоос аргагүй байгаа. Гэхдээ яаж. У.Хүрэлсүх Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа 90 жилийн түүхтэй намынхаа нэрийг сольсноор МАХН хоёр хуваагдах замыг зассан. Энэ бол яалт ч үгүй гашуун үнэн. Хагарсан шаазанг эвлүүлж нааж болдоггүй шиг нэгэнт салсан энэ хоёр намыг нэгтгэх хөг нь одоо өнгөрсөн байх л даа. Харин эвлэрүүлж, эвсүүлэх боломж нь шаварт суусан шарын эзэн Ө.Энхтүвшинд бий. Тиймдээ ч УИХ, Орон нутгийн сонгуулиас сургамж авсан МАН-д МАХН-ын, тэр дундаа Н.Энхбаярын хөлд сууж, хүссэн ч, үл хүссэн ч хүчээ нэгтгэхээс өөр оновчтой сонголт үлдээгүй л болов уу. Улс төрд энэ бол байдаг л хувилбар. Улстөрчдөд найз байдаггүй. Тэд найзлах үедээ найзалж, дайсагналцах үедээ хоёр талд гарсаар л ирсэн. Чингис, Жамух хоёрын андын тангараг ч энэ замыг тойроогүй, дайрсан л байдаг. Үүн шиг Н.Энхбаяр Ө.Энхтүвшин хоёрт хувь хүнийхээ хувьд ч, нэгэн цагт анд бололцон нэг зорилго дор намаа шинэчилж байсан улстөрчдийн хувьд ойлголцох бүрэн боломж бий.
Тиймээс улс төрд үүсээд байгаа одоогийн нөхцөлд Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин хоёрын нөхөрлөл МАН, МАХН хоёрын аль алинд нь улс төрийн хонжоотой. Н.Энхбаяр хэн ч биш болж, шоронгийн хаалга татаж, өлсгөлөн зарлаж, өнөө маргаашаа аргацааж байх үед Ө.Энхтүвшин хэд хэдэн удаа уулзсан гэдэг. Улстөрч гэхээсээ илүү хувь хүнийхээ хувьд “найз”-даа санаа тавьсаар ирсэн. Энэ бол хоёр “Энх”-ийн харилцаа өдгөө хүртэл тасраагүйн илрэл. МАХН-ын хувьд Н.Энхбаяр гэх ганц “толгойтой”. Түүнийг юу гэж хэлнэ, намынхан нь дагаж чадах нэгдсэн удирдлагатай. Харин МАН-ын хувьд туг болон дарцаглах дуртай ч чадал нь хүрэхгүй олон гишүүнийх нь амбиц Ө.Энхтүвшингийн бодлогыг гүйцэлдүүлэхэд нэмэр болохоосоо нэрмээс болох шинжтэй байгаа. МАХН (хуучнаар) 2005 оны Ерөнхийл өгчийн сонгуульд “Эвтэй байхдаа хүчтэй” хэмээн уриалж байлаа. Харин одоо МАН, МАХН “Эвтэй байвал хүчтэй” болох боломж байна. Хоёр “Энх”-ийн нөхөрлөл хоёр тийшээ харсан МАХН, МАН-ыг эвсүүлж, эвлэрүүлж чадах эсэх нь тав дахь Ерөнхийлөгчийн сонголтод нөл өөлнө гэж ажиглагчид үзэж байгаа.
АН Ц.Элбэгдоржийг өрсөлдөгчгүйгээр хоёр дахиа нэр дэвшүүлэх нь нэгэнт тодорхой болсон. Харин гол өрсөлдөгчийг тодруулах МАН, МАХН хэрхэн оролцохоос Ц.Элбэгдоржийн хувь заяа шууд шалтгаална. Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх эрх нь хуулиар нэгэнт хязгаарлагдсан. Тийм болохоор МАХНын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн орон зай хоосорсон. Н.Энхбаяраас өөр хүн дэвшүүлээд ч Ц.Элбэгдоржоос илүү гарах боломжгүй. Өөр хэн нэгнийг дэвшүүлсэн ч МАН-ын саналыг мөн л хуваалцаж, шавар хаахаас хэтрэхгүй. Харин МАН-ын хувьд Н.Багабандийг дахин дэвшүүлэх тандалт гэхээр мессеж хэвлэлээр гарч байгаа нь магадгүй хамгийн гайгүй сонголт болж мэднэ. Гэхдээ МАН, МАХН хоёрыг эвсүүлж, нэгтгэж чадаагүй цагт Н.Багабанди дан МАН-ын нэрээр АН-ын Ц.Элбэгдоржийг ялахгүй гэсэн тандалт ч бас бий. Тиймээс одоогийн байдлаар МАН-ын хувьд Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэхээс илүү МАХН-тай эвлэрэх нь л юу юунаас чухал байна. Харин үүнд хоёр “Энх” гол үүрэг гүйцэтгэнэ. Тэр цагт МАН-ын гишүүд амбицаа дарж, Ө.Энхтүвшин даргадаа итгэж чадвал улс төрд арчаагаа алдан, АН-ынхны нүдний үзүүр, гарын дохиогоор буланд шахагдсаар байгаа намаа дахин сэргээж магадгүй л юм.