Шатрын спортын улсын шигшээ багийн дасгалжуулагч, их мастер Д.Шаравдорж захиралтай “Хан-Алтай” клуб нь “Монгени” сургууль дээр тулгуурлан, авьяаслаг өсвөрийн тамирчдыг бэлтгэн гаргах зорилгоор “Хан Алтай-Монгени” клубийг үүсгэн байгууллаа. Шинэ клубийн нээлтэд зориулсан өндөр чансаатай шатарчдын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд “Монгени” сургууль дээр явагдана.
ДЭЛХИЙН АВАРГЫН ТҮРҮҮ
Саяхан Германы Баденд өндөрлөсөн зургаан их мастерын сонгодог шатрын хоёр тойргийн тэмцээнийг В.Ананд (Энэтхэг, 2780) 6.5 оноогоор тэргүүлж, Ф.Каруана (Итали, 2757) 6, М.Адамс (Англи , 2725), Г.Майер (Герман, 2640) хоёр 5, А.Найдич (Герман, 2716) 4, Д.Фридман (Герман, 2667) нар 3.5 онооны амжилт тус тус үзүүлжээ.
"DEEP BLUE" ЖҮЖИГТ МӨНХРӨНӨ
Дэлхийн 11 удаагийн аварга Г.Каспаров “Deep Blue” компьютерт хэрхэн ялагдсныг харуулсан жүжиг энэ онд Нью-Йоркийн театрийн тайзнаа тоглогдохоор болжээ. “Машин” хэмээх нэртэй энэ жүжгийг Английн зохиолч М.Чарман бичсэн байна.
Л.ТОГООХҮҮ