Удахгүй борлуулалтад гарах “Time” сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарын тэргүүн нүүрт Бразилийн хөлбөмбөгч Неймарын тухай “Дараагийн Пеле” хэмээх нийтлэл гарчээ. Тэгвэл дэлхийд алдартай тус сэтгүүлийн хуудсыг чимж байсан тамирчдын талаар өгүүлье.

Сэтгүүл гарч эхэлснээс зургаан сарын дараа буюу 1923 оны есдүгээр сарын 10-ны дугаарт Америкийн хүнд жингийн нэрт боксчин Уильям Демпсигийн тухай нийтлэл гарсан нь тухайн үедээ маш олон хувиар борлогдсон гэдэг. “Тайм”-ын зочин болсноор Демпси улам алдаршиж, хагас сарын дараа цолоо хамгаалах тоглолтоо хийсэн бөгөөд үүний дараа зодог тайлж, Бродвейд зоогийн газраа нээж байжээ. Харин сэтгүүлийн хоёр дахь тамирчин зочин бол 1923-38 оны хооронд Их дуулга болон олимпийн наадмын 19 түрүү авсан Америкийн теннисчин бүсгүй Хелен Уилзз байв.
Өнгөрсөн 90 жилийн хугацаанд нийтдээ 14 дугаарт 15 тамирчин “cover magazine”- аар тодорчээ. Спортын төрлөөр нь авч үзвэл сагсан бөмбөг, хөлбөмбөгөөс хамгийн олон буюу тус бүр гурван тамирчин сэтгүүлийн зочноор оролцжээ. 1998 оны зургадугаар сарын дугаарыг домогт Майкл Жордан чимсэн бол түүнээс хойш 14 жилийн дараа Лионель Месси тэргүүн хуудаснаа заларсан нь хамгийн удаан “завсарлага” болжээ.
Сонирхуулахад сүүлийн дөрвөн зочны гурав нь хөлбөмбөгчид байна. Эцэст “Time” сэтгүүлийн тамирчин-зочдыг танилцуулъя.
1.Уильям Харисон Демпси (бокс) 1923.09.10
2.Хелен Уиллз (теннис) 1926.10.01
3.Рокки Колавито (бейсбол) 1959.08.24
4.Мухаммед Али (бокс) 1963.03.23
5.Бобби Халл (хоккей) 1968.03.01
6.Дон Шула (америк хөлбөмбөг) 1972.12.11
7.Ларри Бёрд (сагсан бөмбөг) Уэйн Гретцки (хоккей) 1985.03.18
8.Деннис Коннер (дарвуулт завь) 1987.02.09
9.Жеки Жойнер-Керси (хөнгөн атлетик) 1988.09.19
10.Майкл Жордан (сагсан бөмбөг) 1998.06.22
11.Лионель Месси (хөлбөмбөг) 2012.02.06
12.Жереми Линь (сагсан бөмбөг) 2012.02.27
13.Марио Балотелли (хөлбөмбөг) 2012.11.12
14.Неймар (хөлбөмбөг) 2013.03.04
М.ОРГИЛ