“Цэргийн зориулалттай газар нутгийн экологийн эрүүл ахуйн орон зайн мэдээллийн сан байгуулах нь”, “ШУА-ийн компьютерийн сүлжээг дэмжих, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь” нэртэй хоёр төслийн нээлт өчигдөр боллоо. Эдгээр төслийг Монгол Улсын ГХЯ, БХЯ болон ШУА хамтран НАТО-гийн “Энхийн төлөө Шинжлэх ухаан” хөтөлбөрийн хүрээнд эхлүүлж буй. ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, Информатикийн хүрээлэн, Словак улсын Хүрээлэн буй орчны агентлагтай хамтран эхний төслийг хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд НАТО-гийн төрөлжсөн сургуульд манай мэргэжилтнүүдийг урт, богино хугацааны сургалтад хамруулах бөгөөд энэ тал дээр Батлан хамгаалах яам, ЗХЖШ-тай холбоотой ажиллах юм байна. Ингэснээр эдгээр байгууллагын ажилтнуудад экологийн боловсрол олгох, цаашид цэргийн анги, нэгтгэлийн түвшинд орчны мониторинг хийх чадавхийг бий болгох үр нөлөөтэй гэдгийг нээлтийн ажиллагаанд оролцсон хүмүүс онцолж байв.
Харин “ШУА-ийн компьютерийн сүлжээг дэмжих, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь” төслийн хүрээнд, цахилгаан тасарсан үед тэжээлээ найдвартай хангах төхөөрөмж, ШУА-ийн мэдээллийн их багтаамжит сангийн интернэтийн сүлжээний хамгаалалт, холболтын төхөөр өмжийг угсран суурилуулах юм. Төсөл 2-3 жилийн хугацаатай үргэлжилнэ гэж Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Нэргүй ярилаа. Мөн төслийн хүрээнд ШУА-д мэдээллийн технологийн аюулгүй байдлын тулгуур лаборатори байгуулах талаар судалгаа хийнэ. Түүнчлэн цэргийн зориулалтаар ашиглаж байсан газар нутгийг иргэдийн хэрэгцээнд ашиглах боломж бүрдүүлэхээр газрыг нөхөн сэргээх, сайжруулах ажлыг зохистой төлөвл өн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх экологийн төлөв байдлын суурь мэдээллийн систем байгуулах аж.
М.Урантуяа