УИХ-ын гишүүн Г.Уянга улстөр судлаач Дашзэвэгийн Ганхуягийг зөвлөхөөрөө авсан тухайгаа өөрийн твиттер хуудастаа “Шинэчлэлийн төлөөх олон жилийн хамтын ажиллагаагаа төрд үргэлжлүүлэх боллоо” хэмээн бичжээ. Харин энэ тухай сонссон хүмүүс “МАН-ын угшилтай хүнтэй хамтран ажиллаж болж байгаа юм уу” гэхэд “Монгол Улсын сайн сайхны төлөө бол аль ч намын хүнтэй хамтран ажиллахад болно шүү дээ” хэмээн хариу барьсан байв.
Хуучин МАХН-ын үед намаа шинэчлэх талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байсан Д.Ганхуяг хэд хэдэн албаа хүлээлгэн өгч байсан гэдэг. МУИС, Болгарын Нийгмийн ухааны удирдлагын академийг дүүргэсэн, чөлөөт судалгаа, системийн анализ хийдгээрээ олонд танигдсан түүнийг Г.Уянга гишүүн улс төрийн тэмцэлд үзэл санаа нийлдэг болохоор нь ийнхүү зөвлөхөөрөө сонгожээ.
Л.Ганчимэг