Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Хос мастер” шатрын академиас зохион явуулсан уламжлалт “Мартын 8” тэмцээний 35-аас дээш насны ангилалд СМ Г.Баярмаа, М.Хишигбаяр, ДМ Д.Сэржмядаг, 35 хүртэлх насанд ОУМ Д.Янжиндулам, ФМ У.Лхамсүрэн, ОУМ Б.Анхчимэг нар медальт байрт тус тус шалгарчээ. Н.Билэгсайхан захиралтай “Монгол караоке” компани ивээн тэтгэсэн энэ тэмцээнд нийт 35 шатарчин өрсөлдсөн бөгөөд ахмад мастер Д.Лхайжав, залуу шатарчин Цэцэгдарь нарт тусгай шагналыг олгосон байна.
УКРАИНЧУУД ХОШУУЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Казахстаны Астанад болж буй эмэгтэйчүүдийн ДАШТ-д арван баг тойргийн журмаар тоглож байгаа билээ. Зургаан тавилын дараа Украин 11, ОХУ 10, БНХАУ 9, Гүрж 8, Энэтхэг 7, АНУ 5, Казахстан 4, Румын 4, Турк, Франц тус бүр 1 оноотой явж байна. Орос-Хятадын багийн тоглолтын үеэр хойд хөршийн шатрачин Гунина эрчимтэй давшиж харын бүх бодын хөдөлгөөнийг баглан, удаа дараа шидэлтийн нүүдэл хийж ялалт байгуулсан харьцангуй богино өргийг сонирхоно уу.
.jpg)