Тавдугаар сарын 23. Бага үдийн ал дад 882522.. дугаар руу утас цохилоо. Нэлээд дуудуулсны эцэст хижээл насны эрэгтэй “За байна ээ...” хэмээн сөөнгөтсөн хоолойгоор ха риу өгөв. (Бөөгийн хэнгэрэг урлаач маань дар хад хүн бололтой. Хэт аялга тай түү ний яриаг ойлгоход эхлээд жаахан түвэгтэй байлаа).
-Сайн байна уу. Зарын дагуу ярьж байна аа. Бөөгийн хэнгэргийг ёс жаягийн дагуу хийнэ гэсэн үү?
-Хийнэ ээ хийнэ. Аянга буусан мод, согооны арьс, халиун бугын зооны шөрмөс гээд яг жаягийн дагуу хийнэ.
-Хэдээр хийх вэ?
-Хэдэн талтайг хийлгэхийн?
-Ер нь том талдаа ...
-Есөн талтай юу, эрэгтэй хүн барих юм уу?
-Тийм, есөн талтайг.
-Бараг 450 мянга болно доо.
-Хэд хоногийн дотор гарах вэ, яаралтай байвал сайн байна.
-10 хоногийн дараа авч болно. Бүр их яаралтай гэвэл хоёр, гурав хоног наашлуулах арга бодъё.
-Захиалгаа яаж өгөх вэ. Хэнгэрэг хийх арьс согооных мөн, эсэхийг нь очоод харж болно биз дээ.
-Ах нь Хөвсгөлд, бүр хөдөө байдаг хүн. Арьс, мод энэ тэрд эргэлзэх юм байхгүй. Тэгээд ч мэддэг хүн хараад л танина.
-Тэгвэл танд захиалга өгье. Мөнгөө яах вэ, хэнгэргээ авахдаа өгч болох юм уу?
-Эхлээд хэдийг авна аа. Үлдсэнийг нь хэнгэргээ авахдаа өгч болно. Би онгоцоор хүнд дайж явуулна даа.
-За ойлголоо, би тантай эргээд холбоо барья... Ийнхүү би хосгүй үзэсгэлэнт халиун бугын зооны шөрмөс, согооны арь саар хэнгэрэг хийлгэхийг хүссэн за хиал гат алуурчин болж хувирав. XX зууны төгсгөл, XXI зууны эхээр Монгол Улсын нийт өрхийн бараг тал хувьд удган, зайран “за - яасан” хэмээн ярьдаг. Хэдий гээр бөөгийн шашинтнууд бие биенээ жинхэнэ онгодтой, хуурамч албин гэх мэтээр цоллон дууддаг ч энэ асууд лыг хөндөх гэсэнгүй. Уг нь бөөгийн шашныг амьдралд хамгийн ойр буюу цаг уур, байгаль юмсын үзэгдлээр учир зүйг тайлбарлан хэлдэг хэмээн тодорхойлдог. Түүнчлэн монголчуудын бай галь хамгаалах уламжлалт арга ухаан, ёс жаягийг бөөгийн шашин тай салш гүй холбоотой гэж үз дэг. Гэтэл тэгсэнгүй. Байгаль дэлхий гээ хайрлах, газар шороо, ан амьтнаа шүтэн дээдэлдэг уламжлалт ухаг дахуун нь захиалгат аллага болон хувирч байна. Монголд төдийгүй дэл хийд данстай, “Улаан ном”-д орсон нэн ховор, ховор амьт дын арьс, үс, өд сөдийг нь авч ашиглахын тулд захиалж алуулдаг гэмт хэрэг өдгөө бүр цагаандаа гарлаа. Монгол нутагт бөөгийн шашин эхийн эрхт ёс ноёрхож асан буюу шинэ чулуун зэвсгийн үед үүс сэн хэмээн судлаачид тэмдэглэжээ.
1800-гаад оны дунд үеэс эхлээд 1930-аад он хүр тэл хү чирхэг байсан бөө гийн шашин 1932-1990 он хүртэл бараг ус таад байв. Ха рин дахин сэргэн мандалт нь ард чил сан хувьсгалаас хойш өнөөг хүр тэл үргэлжилж байна. Тэгвэл эртний уламжлал өдг өө сэргэхдээ ховор амьтад руу дайр лаа хэмээн буруутгаж буйн учрыг танд тайлбарлая. Бөөгийн хэрэг сэлд хуяг, мал гай, гутал, хэнгэрэг, толь, хуур зэрэг ордог. Эдгээр хэ рэгслийн нэг гол зүйл нь хэнгэрэг агаад гурав, зур гаа, есөн талтай бай даг аж. Хэнгэр гийг согоо, буга, баав гай, хандгай, чонын арьсаар гол дуу бүрдэг байжээ. Харин бу риад бөө нар ямааны арьс ашиглах нь түгээмэл гэнэ. Амьтдын арь саар бүрдэг учир нь ан амьтдын өөрийнх нь зан төрх, зориг хүчтэй уялдуулж, итгэн сүсэглэ дэгт учир байв. Бөө судлаач дын тэмдэглэснээр “... Хар зү гийн онгод дайсан руугаа хандгай, баав гай, чоноор унаа залгуулдаг бол ца гаан зү- гийнх буга, согоогоор залгуулдаг. Энэ нь чоно, баав гай зэрэг амь тан шиг зориг хүчтэй, буга согоо мэт зөөлөн, төгс төгөлдөр байхын билгэдэл...” хэмээн үздэг юм байна. Харамсалтай нь, Монголд дэлгэрээд буй шашны олон урсгалын нэгэн адил бөө мөргөл араасаа хар сүү дэр дагуулах болов.
Учир нь бөө нар эд хэрэгслээ яг эртний ёс жаягийн дагуу хийвэл илүү хүчтэй, чадалтай байдаг хэмээн итгэдэгт байгаа юм. Хэнгэргийн хүрээ модыг зөв хөн бугын сураар бэхлэх ёстой гэнэ. Зарим бөө өмсгөлөө бор гөрөөсний арьсаар урлахыг чухалчилдаг болжээ. Угаас эртний уламжлал юм байна. Мөн бөөгийн гут лыг тэнгэрээс ирсэн онгод болон лусын нийлбэр гэж үздэг. Энэ утгаараа гутлыг гур буюу эр бор гөрөөс, тураг буюу эр бугын арь саар хийдэг гэх. Түүнчлэн бөөгийн шашин дэлгэрснээр цармын бүр гэд, шар шувуу ховор амьтны жагсаал тад тун удахгүй би чигдэхэд ойрхон байна. Өмсгөлийн нэг гол зүйл бол малгайн ар тал руу унжсан захаар нь шар шувууны сүүл хаддаг аж. Дархад бөө нар малгайн дээд ирмэгтээ бүргэдийн өд хатгах дуртай байхад зарим нь цагаан шонхрын өдийг илүүд үз дэг гэнэ. Түүнчлэн мөнөөх сахиус нь тийм амьтны арьсаар хий, энэ амь тны толгой, савар, яс, үс хэрэгтэй хэмээн заадаг гэж сонслоо. Хамгийн гол нь бөөгийн ша шин дэлгэрч асан тэр жилүүдэд бидний өвөг дээдэс зэрлэг ан амьтныхаа арьс, үс, ясыг ашиглахаас өөр хувилбар байгаагүй. Тэгээд ч Монголын тал хээр, хөвч тайга, говь цөлд амьтад хэдэн мянгаа раа, хэдэн зуугаараа бэл чиж, гөрөөлж байсан цаг. Тэгвэл одоо XXI зуун гарчихаад байна. Бөө гийн эд хэрэг сэл бай ту гайг орлуулан хийдэг тех ник тех нологийн эринд бид амь дарч байна. Ша шинд зо риулж агнадаг, ашиг ладаг зэр лэг амь тан үгүй болс ныг ухан ойлгох хэмжээний шинэ монголчууд төрж байгаа биш үү. Хэрэв бидний өвөг дээдэс үнэхээр амилан сэрж, тэн гэрээс толидон хардаг бол Монгол орны зэрлэг амьтдыг хүн дүрст араатнууд хэрхэн хороож, хоморголон устгаж буйг мэдмээр л юм. Мэдэхгүй бол холбодог, уулздаг, учир даг хүмүүс нь өнөөдрийн Мон голын байгаль орчин хэрхэн дорой тож, амьтад нь хэрхэн устаж мөхөн, хүн төрөлхт нөөс аврал эрж буйг учир лан ойлгуулж яагаад болохгүй гэж. Чухам тэр үед таны, та най гэр бүлийн онгод тэнгэ рүүд “Үгүй, заавал согооны арьсаар хий” хэмээн зөрүүдлэх мулгуу байхгүй гэж бодож байна.
Тавдугаар сарын 25. Дахиад утас цохилоо. 917136... Утас авсан эмэгтэй бөөгийн эдлэл хэрэгсэл байнга хурдан шуурхай, хямд хийнэ. Олон жилийн туршлагатай гэсэн зар өгсөн байлаа.
-Байна уу, зургаан талтай хэнгэрэг хэдээр хийх вэ?
-Удган барих юм уу, 120 мянган төгрөг.
-Яагаад ийм хямдхан байгаа юм бэ, танайх юуны арьсаар хийдэг бол?
-Ангийн арьсаа та нар өөрс дөө авчирч өгнө ш дээ. Ер нь материалаа бүгдийг нь өгнө. Манайх зөвхөн хийж өгдөг юм.
-Согооны арьс олдохгүй байна аа. Та зарахгүй юм уу, эсвэл хаанаас авч болохыг хэлээд өгөөч.
-Хэнгэрэг захиалсан хү мүүс өөрсдөө аваад ирдэг бо лохоор эгч нь сайн мэдэхгүй. Захаас л авдаг юм шиг байна лээ. Гэхдээ яахав асууж өгч болох юм.
-Баярлалаа. Сураг гарвал та над руу яриад хэлчих тэгэх үү, хэр хэмжээтэй арьс хэрэгтэй вэ?
-Нэг согоо байхад хангалттай хүрнэ гэв. Ийнхүү энэ удаа би захиалгат алуурчнаас гадна захиалга өгч буй алуурчин болчихлоо. Монгол Улс нийт өрхийн хөө тоог 800 мянга орчим гэж тооцдог. Тэгэхээр багадаа л дор хаяж 100.000 айлд нэг бөө заяажээ гээд бодъё. Үүнээс тал нь буюу 50.000 нь хэн гэргээ согооны арьсаар хий сэн гэвэл ийм тооны ховор амь танг захиалгаар алуулсан болж таарах нь. Бүр багаар тооцоод дахиад тал хувийг нь хасъя л даа. Тэгвэл 25.000 согоо бөөгийн шашны золиос болжээ. Нэг согооны экологи, эдийн засгийн үнэлгээг та мэдэх үү. Засгийн газрын 2011 оны нэгдүгээр сарын 25-ны 23 дугаар тогтоолоор халиун бугын экологи, эдийн засгийн үнэлгээг 6.6 сая, согоог 7.5 сая төгрөгөөр тогтоосон. Амьтдыг хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр агнаж их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин, хөд өлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4, 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох хуультай. Ан агнуурын болон Эрүүгийн хуульд 3-6 сар хүртэл түр хугацаагаар баривчлах, эсвэл гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гээд заачихсан. Харин одоо ганц тоо бодъё. Хэрвээ хэнгэрэгт зориулж өнөөдрийг хүртэл нийт 25 мянган согоо агнасан гэвэл экологи, эдийн засгийн үнэлгээ болох 7.5 сая төгрөгөөр үрж үүлнэ. Дүн нь 187 тэрбум 500 сая төгрөг болж байна. Гол харламаар тоон үзүүлэлт биш гэж үү. Бор гөрөөсний экологи, эдийн засгийн үнэлгээ эр нь 330.000, эм нь 400.000 төгрөг байдаг. Олон улсын судалгааны нэг байгууллага манай улсын нийт хүн амын 80-90 хувь нь мухар сүсэгтэй хэмээн дүгнэсэн байх юм. Өдөр тутмын амьдралаа зурхайд хэрхэн зааснаар “гүйцэтгэж”, ламын заавраар зохицуулдаг мухар сүсэгтнүүдийн 50 хувь нь идэвхтэй хөдөлмөрлөх насныхан. Үнэндээ хүн юугаа шүтэж, яаж амьдрах нь хэнд ч падлийгүй. Гэхдээ Монгол Улсад христийн шашны католик, үнэн алдартан, лютеран, мормон зэрэг 15 урсгал нэвтрээд байгаа бол бахайн, мүүний, ведийн зэрэг шашны явцуу бүлэглэл 185-д хүрчээ.
Угтаа бол Улаанбаатарын сургууль, цэцэрлэгийн тооноос давах шахсан шашны бүлэглэл үүдийн ажиллагаа Монголд дэлгэрч байгаа нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Түүнчлэн гадны шашны номлолыг Монголын бяцхан үрсэд өдөр бүр зааснаар “Би монгол хүн” гэх омогшил, бахархлыг огт өөр сэтгэх үйгээр сольж байгаа нь гашуун үнэн. Тоонот гэрийнхээ хойморьт “загалмайнд хадуулж нас барсан” Есүсийн хөргийг залсан монгол айл ямар харагдах вэ. Хөлсөөрөө худалдан авсан хоолоо хүртэл “Амттай хоол бидэнд өгсөн Эзэн Есүсдээ талархлаа” хэмээн залбирч суугаа монголыг би лав ойлгохгүй. Өгл өг барьц, хандив тусламжийг хамж залгихаас өөрийг бараг мэдэхгүй буддын сүм хийдийн үйл ажиллагаа хийгээд бодлого чиглэлийг нь бас тодорхойлоход хэцүү. Хандиваар цугласан мөнгөөр ядаж л Гандангийнхаа гадна хог, сүм хийдийнхээ хойморт залсан бурхан тахилынхаа тоосыг цэвэрлэж, хүйт даасан чийгтэй байшингийнхаа халаалтыг ч янзалчих сэтгэл байдаггүйг нь харахаар нэгэн бодлын өрөвдмөөрч юм шиг. Хамгийн гол нь, хүмүүс зөвхөн өөрөөс шалтгаалах амьдралаа, цаашлаад засаг нь хүртэл төрийн ажлыг бурхан тэнгэрт даатган залбирч, түмний тархийг угаалцаад байхад шашны урсгалууд хүчээ авахаас яах билээ. Тэр дундаа бөөгийн шашны хийрхэл эцэстээ ховор амьтдыг хүйс тэмтрэх аллага болон хувирч байгаа нь даанч харамсмаар.
Дахиад утас цохилоо. Согооны арьс зарна хэмээн зар түгээсэн хүн рүү залгалаа. 960327..-г бас нэг эмэгтэй авав. Тэрбээр гол “ажлаа” шууд ярьсангүй. Угтаа бол намайг үнэхээр “цэвэр”, эсэхийг шалгаж байгаа нь илт. Элдвийн юм асуусных нь дараа:
-Манай эгч удган болж байгаа юм аа. Гэтэл хэнгэргээ заавал согооны арьсаар хийх ёстой гэнэ. Танд байна уу?
-Чи хэдээр авахын?
-Та хэд гэж байгаа юм бэ, сайн арьс уу?
-Ном журмынх нь дагуу л боловсруулсан даа. Одоо жижгэвтэр арьс байна, 150 мянгаар өгнө. Гэхдээ өөр хүнд байгаа.
-Ер нь ханш нь хэд байдаг юм бол?
-Том жижиг, яаж боловсруулсан энэ тэрээсээ шалтгаалдаг ш дээ. (мань хүн нэг л сэжиг авсан шинжтэй, хэсэг чимээг үй болсноо) Өө, уучлаарай. Нөгөө хүнд маань байхгүй гэж байна гээд утсаа таслав. Монголын худалдааны төв сайт хэмээн тодорхойлсон www.unegui. mn сайтаар орлоо. “...Азарган чонын арьс авна..., Баавгайн арьс зарна, жижиг хэмжээтэй..., Согооны арьс гурван ширхгийг маш яаралтай авна..., Согооны арьс, бугын зоогоор хэц хийлгэнэ..., Хандгайн арьс худалдаж авна..., Цагаан толгойтой бүргэдийн чихмэл авна..., Цармын бүргэдийн өд яаралтай..., Цагаан үнэгний арьс авна..., Амьтнаар дом хийнэ..., Согооны арьс зарна..., Бөөгийн хэнгэргийг согооны арьс, бугын зооны шөрмөс, аянга буусан мод гээд эртний ёс жаягийн дагуу хийнэ гээд зарууд хөвөрнө. Захиалгат аллага, захиалгаар агнадаг алуурчдын ажил Монголыг хэрсэн цахим сүлжээгээр ийнхүү өрнөж байна.
Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН