Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өчигдөр сэтгүүлчдэд салбартаа хийж буй ажлаа танилцуулав. Тарбозавр батаарын алдагдсан ясыг эх орондоо авчирч, Сүхбаатарын талбай дахь түр музейд үзүүлэхээр зэхэж буй тус яамныхны ажлыг олон нийт мэдэж байгаа. Мөн Байгалийн түүхийн музейн барилгыг зориулалтын дагуу болгон өөрчлөхөөр үйл ажиллагааг нь зогсоосон. Одоо үзмэр нэг бүрийг тусгайлан бүртгэж эхэлжээ. Үүний дараа барилгыг хэрхэн засварлах, өөрчлөх зураг төслийг боловсруулах гэнэ. Улсын төсвөөс музейн барилга барих зорил гоор хамгийн сүүлд 1974 онд л мөнгө хуваарил сан, үүний ихэнхийг В.Лениний музейг барихад зориулсан байдаг аж.
МАН-ынхнаас музейн байраа буцааж авах, эсэхийг шийдэх шүүх хурал нь өнөөдөр болох юм билээ. Энэ талаар сайд “Манай түүхэнд музей нь бүх үзмэртэйгээ алга болсон тохиолдол үгүй. МАН-ынхнаас соёлын өвийг бидэнд хүлээлгэж өгөөч гэж хүссэн ч хүлээж аваагүй. Тиймээс хуулийн байгууллагад хандсан, үзмэрүүдийг хайж, энэ хэргийг шал гаж байгаа” гэлээ. Мөн нийслэлийн хэмжээнд түүхийн чиглэлийн музей нүүдийг нэгтгэсэн цог цол борыг төсвийн, аймгуудад олон улсын зээл, буцалтгүй тусламж, хувийн хэвшлийнхний хөрөнгөөр палеонтологийн музей байгуулахаар төлөвлөснөө дуулгав.
Спортын салбарт сонсголын бэрхшээлтэй тамирчдад паралимпийнхантай дүйх хэмжээний мөнгөн урамшуулал олгох болсон байна. Түүнчлэн 2040 онд эх орондоо олимпийн наадам зохион байгуулах том зорилт тавьжээ. Үүний тулд юу ны өмнө олон улсын допингийн хяналтын төв, дэд бүтцээр холбогдсон спортын цогцолбор тойрог гэх мэт олон том байгууламж барих ёстой. Нурж унах дөхсөн Спортын төв ордны дээврийг энэ зун засах гэнэ. Монгол брэнд бий болгох нь тус яамны зорилго учир үндэсний онцлогийг илэрхийлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллаж байгаа гэнэ.
Удаах том салбар нь аялал жуулчлал. Энэ салбарт найдвартай орон байх зарчмыг тэд баримталж байгаа аж. Тиймээс бүх аймагт болох арга хэмжээний мэдээлэл бүхий аялал жуулчлалын календарийг аймгуудтай хамтран бүтээж, удахгүй танилцуулах юм байна. Мөн “Берлин-IBT2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг хамтран зохион байгуулах эрх авчээ. Галт тэрэг, онгоц, орон нутгийн зорчигч тээврийн хуваарийг ч цахим хэлбэрт нэгтгэн оруулах нь. Ингэснээр жуулчид манай улсад хийх аяллаа төлөвлөх боломж бүрдэх гэнэ. Дэд бүтэц, ая тух манай аялал жуулчлалын салбарт тааруу. Үүнийг шийдэхийн тулд Аялал жуулчлалын товчоонд энэ асуудлыг хариуцсан бүтэц бий болгосон байна.
БНХАУ эмээлийг өөрийн өв хэмээн ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хандсан талаар тодруулахад сайд “Бид мэдээлэл авсан. Тус улсаас ЮНЕСКО-д хандаж, Өвөр Монголын соёлын 20 гаруй өвийг бүртгүүлэхээр ирүүлсэн жагсаалтад эмээл, монгол наадам орсонд манай иргэд дургүйцэж байгаа. Гэхдээ гаргасан хүсэлт бүрийг ЮНЕСКО бүртгэдэггүй. Тэд эхлээд тухайн орны хүсэлтийг харгалзана. Мөн мөнгөтэй орнууд ядуу улсын өвийг өөр дээрээ бүртгүүлдэг болсныг анхаарч, нэн тэргүүнд нэг орон жилд нэг л өв бүртгүүлэхээр журмаа өөрчилсөн байна лээ. Өвд бүртгэхдээ тэд “Иргэд нь уг соёлын өвөө хэр чухалчилж үздэг вэ” гэдгийг анхаардаг юм билээ. Тиймээс эмээл бол Монголын өв соёл гэдгийг баталж иргэд маань санал, хүсэлтээ сайн илэрхийлэх хэрэгтэй. Манай улсын тухайд монгол бичгийн уран бичлэгээ буюу калиграффыг бүртгүүлэхээр хандсан” гэлээ.
С.ТУУЛ