Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нарт хандан саналын хуудсыг гараар давхар тоолон баталгаажуулахыг хүссэн уриалга гаргажээ. Тэрбээр уриалгадаа “Өнгөрсөн УИХ болон Орон нутгийн ээлжит сонгуулиар санал тоолох, дүн гаргах явцад будилаан гарсан.
Орон нутагт иргэдтэй уулзалт хийх явцад сонгогчид саналын хуудсыг гараар давхар тоолон баталгаажуулах хүсэлтийг тавьж байна. Үнэхээр шударга ёсыг тогтооё гэж хүсвэл энэ сонгуулиар эхлэлийг тавьж, сонгогчдын саналыг давхар тоолж, хардлага, сэрдлэг, эргэлзээг тайлах нь зөв. Хэрвээ энэ ажлыг сонгуулийн санал хураалт явуулж буй бүх хэсэг дээр хийх боломжгүй гэж үзвэл хүн ам төвлөрсөн Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл аймгийн нийт хэсгийн хороонд саналын хуудсыг давхар тоолох нь зохимжтой” гэжээ. Тиймээс АН, МАХН-ын нэр дэвшигчдийг энэ саналд нэгдэхийг уриалж, уриалгын хариуг эн