Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлын хүрээнд говийн Их болон Бага дархан цаазат газрын зарим хэсгийг тусгай хамгаалалтаас гаргах асуудлыг Засгийн газрын хэмжээнд өнгөрс өн оны есдүгээр сард хэлэлцэж байсан аж. Ийм газрын тоонд Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Цогт, Баянхонгорын Баян-Өндөр, Шинэ жинст, Өмнөгөвь аймгийн Баян-Овоо сумын нутаг хамарч байсан учраас Засаг дарга нараас нь санал авчээ. Эдгээрээс зөвхөн Говь-Алтай аймаг л татгалзсан хариу өгсөн, нөгөө хоёр нь хариу өгөөгүй аж.
Уг асуудлыг Говь-Алтай аймагт болж буй ИТХ-ын сонгуультай холбосон мэдээлэл цахим ертөнцөд цацагдсан учраас Ч.Сайханбилэг дарга тайлбар өгөхийг зорьсон байна. Тэрбээр “Асуудлыг Засгийн газар дангаар шийддэггүй, агентлаг, яам, орон нутгаас санал авч, боловсруулаад УИХ-д өргөн барьдаг. Долларын ханш чангарсан учраас Засгийн газар үүний эсрэг боломжит бүх арга хэмжээг авахаар ажиллаж байсан. Энэ хүрээнд зарим аймгийн нутагт байрлах ордыг ашиглаж болох уу гэдгийг судалсан юм. Тэр хэсэгт хамаарч буй гурван аймгийн Засаг даргад бичиг илгээж, саналаа өгөхийг хүссэн. Гэхдээ ингэх шаардлагагүй гэж үзээд уг асуудлыг орхисон. Дараа нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор таван ч хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, ээлжит бус чуулганаар хэлэлцсэн. Гэтэл судалж байгаад шаардлагагүй гээд орхисон асуудлыг Говь-Алтай аймагт болж буй сонгуультай холбон улстөржүүлж байна.
Тус аймгийн нутгийн зарим хэсгийг тусгай хамгаалалтаас гаргасан гэсэн цуурхал твиттерээр тарлаа. Энэ бүхэн бол сонгуульд ашиглах гэсэн улс төрийн популизм юм. Үүнтэй холбоотойгоор Говь-Алтай аймгаа аврах хөдөлгөөн хүртэл байгуулах гэж буй тухай мэдээлэл авсан. Тэгэх шаардлагаг үй. Тус аймагт 20 гаруй жилийн турш нэг нам Засаг барьж байгаа. Тэд ажлаа сайжруулж, ажлын байр болон хөр өнг ө оруулалтаа нэмэгдүүлэх ёстой. Үүнийг шаардаж хөдөлгөөн байгуулсан нь дээр гэдгийг хэлье” гэлээ.
С.УУЛ