Өнгөрсөн жилийн долдугаар сард Маршалын албаны тухай хуулийг УИХ хэлэлцэх явцдаа нэрийг нь өөрчлөн Тахарынх болгосон. Хууль батлагдан хэрэгжсэнээр алба байгуулах ажил эхэлсэн. Засгийн газрын бямба гаригийн хуралдаанаар энэ албыг тэргүүлэх хүнийг томилжээ.
Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан, дэд хурандаа Ц.Азбаяр Тахарын албаны дарга болсон байна. ЦЕГ-ын дотоод аюулгүй байдлыг хянадаг байсан тэрбээр энэ албанд томилогдохоосоо өмнө ЦЕГ-ын Төв архивын газрын даргаар ажиллаж байсан юм. Гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг гардан гүйцэтгэх алба энэ жил 10 тэрбум төгрөгийн төсөвтэй, 500 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.
Х.ХАНГАЛ