Өнөөдөр 10.13 цагт Сүхбаатар дүүргийн VIII хороо, “Туушин” зочид буудалд гал гарчээ. Тус зочид буудлын үзелийн өрөөнд гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсний дагуу Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах I, II тасаг ажиллаy түймрийг унтраажээ. Галын улмаас утаа ихтэй байсан тул зочид буудлын дээд давхаруудад байсан иргэд, зочдыг аюулгүй газарт аваачиж, амийг нь аварчээ.