2014 онд Хятад улсын нефть дамжуулах хоолойгоо 6196 км-ээр нэмснээр Хятадын эх газрын нефть, байгалийн хий дамжуулах хоолойн нийт урт 120 мянган км хүрсэн байна.
Ингэснээр Хятадын 31 муж, хот, ӨЗО-ыг хамарсан дамжуулах хоолойн сүлжээ үндсэндээ бүрджээ. Өнгөрөгч онд Хятад улс нөөц баялаг, зах зээл, интегралчлал гэсэн стратегийг гурван том зорилтыг үргэлжлэн хэрэгжүүлж, Хятад улсын нефть, байгалийн хийн эрчим хүчний дамжуулах хоолойн бүтээн байгуулалтыг урагшлуулан, Төв Азийн байгалийн хийн дамжуулах хоолойн С шугам болон Хөх хот, Бугат, Ордосын нефтийн дамжуулах хоолой зэрэг 33 том төслийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгасан байна.