Хувийн сургуулиудын ууган нь гэж хэлж болох “Отгонтэнгэр” их сургууль Орхон аймагт салбараа нээхээр төлөвлөж байна.
Энэ оны тавдугаар сард тус сургууль хууль зүйн ухааны магистр, бакалаврын зэрэг олгох эчнээ анги нээхээр судалгаагаа эхлүүлжээ. Мөн цэцэрлэгийн багш мэргэжлээр элсэлт авах гэнэ. Орхон аймаг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тоогоороо Улаанбаатар хотын дараа ордог. Иймд цэцэрлэгийн багшийн боловсон хүчин байнга эрэлттэй байдаг. Хэрэв салбар сургууль байгуулагдвал хууль зүйн ухааны магистр 1.5, эчнээ анги 2.5 жилийн хугацаатайгаар боловсрол олгоно. Иймд элсэгчдийг энэ сарын нэгнээс дөрөвдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ.