Баянзүрх дүүргийн III төрөх эмнэлэгийн барилгын ажил санхүү хөрөнгө мөнгөний асуудлаас болж зогсолтод ороод байсан билээ.
Өнгөрсөн 2014 онд хөрөнгийн асуудлыг шийдэж, гүйцэтгэлийн ажил хэвийн явагдаж эхэлсэн байна. Тиймээс нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх III төрөх эмнэлэгийн барилгын ажил дуусч ирэх гуравдугаар сарын 8-нд нээлтээ хийхээр болжээ.
Тус эмнэлэг нь 200 ортой бөгөөд орчин үеийн стандартаар баригдсан томоохон төрөх эмнэлэгт тооцогдох аж.
300 мянга гаруй хүн амтай нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрладаг III дугаар төрөх эмнэлэг нь өнөөдөр 45 ортой, 32 эмч, 118 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эмнэлэг хэт ачаалалтай ажиллаж байгаагаас үүдэн ихээхэн эрсдэл бүхий нөхцөл байдлууд үүсдэг байна. Шинэ эмнэлэг ашиглалтад орохоор энэ хүндрэл буурна гэж үзэж байгаа аж