Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нутаг дэвсгэрт байрлалтай 5-6-н хаусанд хулгай орж их хэмжээний эд зүйлс, мөнгө, үнэт зүйлс алдагдсан хэрэг гарчээ. Энэ хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид илрүүлсэн байна.
Хаусанд амьдардаг иргэд удаан хугацаагаар хотоос гарах, гадаадад явах үедээ гэрээ эзэнгүй орхидог, харуул хамгаалалт хангалтгүй, дохиололгүй зэрэг байдлаас болж эд зүйлсээ алджээ.
Тэнд амьдарч байгаа иргэдийн хувьд үнэт зүйл гэртээ ихээр хадгалдаг, цуглуулдаг, эдлэж хэрэглэдэг ч эдгээр зүйлсийнхээ бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хамгаалах талаар хөрөнгө оруулалт хийдэггүй, үүндээ анхаарал тавьдаггүйгээс ийм гэмт хэрэг гарсан аж.