Америкийн иргэн болох эмэгтэй “Лалын улс” бүлэглэлийн босогчдын барьцаанд байгаа гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама телевизийн “NBC” сувагт даваа гарагт ярилцлага өгөхдөө хүлээн зөвшөөрчээ.
Түүнийг суллахын тулд АНУ чадах бүхнээ хийж байгаа гэж Обама мэдэгдсэн байна. Тэрбээр үүнээс илүү тодорхой зүйл хэлсэнгүй. Барьцаалагдсан эмэгтэй хэн болох нь одоогоор тодорхойгүй байна.
“Лалын улс”-ын босогчид Японы хоёр иргэнийг өнгөрсөн долоо хоногт хөнөөсөн юм. Террористуудын энэ үйлдлийг АНУ эрс буруушааж, “харгис балмад явдал” гэж мэдэгдсэн билээ.