Азийн агаарын бохирдол дэлхийн агаар мандалд хэрхэн нөлөөлж байгааг анх удаа НАСА-гийнхан видео бичлэгт буулган, судалжээ. Хүн ам шигүү суурьшсан, агаарын бохирдол ихтэй Азийн орнуудаас БНХАУ-ын ялгаруулдаг хорт хий дэлхийн уур амьсгалд хамгийн их нөлөөлж байгааг тэд онцолсон байна. Зөвхөн хятадуудын ялгаруулдаг хорт хийнээс болж Номхон далайн хойд хагаст их хэмжээний өтгөн үүл хуралдаж, далайн хар салхи улам хүчтэй болж, давтамж нь нэмэгдсэн гэнэ.
Ялангуяа сүүлчийн 30 жилийн хугацаанд Номхон далайн баруун хойд хэсэгт хар салхины хүч 10 хувиар нэмэгджээ. Энэ нь Азийн эдийн засаг өсөж Хятад, Энэтхэг зэрэг орны аж үйлдвэрлэлийн салбар хөгжиж эхэлсэн үетэй давхцаж байгаа юм. НАСА-гийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Азиас урсгалтай хорт хий Номхон далай руу “цутгах” нь Хойд Америкийг хүйтрүүлж, Өмн өд Америкийг улам хуурай болгох магадлалтай гэнэ.
Харин Ази, Номхон далайн бүсийн орнуудад хар салхи, үер зэрэг байгалийн гамшиг нэмэгдэх төлөвтэй байна. НАСА-гийн судалгаатай зэрэгцэн БНХАУ-ын томоохон хотуудын 90 хувь нь агаарын чанарын шалгалтад бүдэрсэн гэсэн мэдээлэл цацагдав.
Тус улсын Байгаль орчны яамнаас явуулсан агаарын чанарын тандалт судалгаанд хамрагдсан 74 хотын ерд өө найм нь үндэсний стандартад нийцсэн, агаар нь хүний эрүүл мэндэд сөрөг нөл өөг үй гэсэн дүн гарчээ. Гэхдээ энэ нь хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад мууг үй үзүүлэлт гэнэ. 2013 онд Хятадын том хотуудаас ердөө гурав нь боломжийн агаартай гэгдэж байв.
Г.ЛХАГВА