Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багт уржигдар “Тэмээчний алдар”тэмээний баяр боллоо. Баярын үеэр шилмэл ингэ, буур, тором, гойд ашиг шимтэй мал шалгаруулав. Цохио багийн малчин З.Зөнбилэгийн бор ингэ нэг удаад 2.2 литр, У.Батцэнгэлийн ширээ шар ингэ 2.1 литр сүү өгч, гойд ашиг шимтэй ингээр тодорсон бол Улааншороот багийн малчин У.Отгонсүхийн хар буур шилмэл бууруудаас онцгойрчээ. 26 тором оролцуулсан уралдаанд Жаргалант багийн малчин П.Жаргалын хар тором өнгөлж, тэмээн поло тэмцээнд Дулаан баг түрүүлсэн байна.