Төрийн нарийн бичгийн сонгон шалгаруулалтад 36 иргэн бүртгүүлжээ.
Тэдгээрээс 26 нь Аж үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөж байна. Засгийн газраас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Аж үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлуулах захиалга ирүүлсний дагуу нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн, Төрийн албаны зөвлөлийн сайтаар нийтэд нээлттэй зарлан, бүртгэлийг энэ сарын 30-нд хийсэн юм. Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг тодорхой хугацаагаар хойшлуулжээ.