Ховд аймгийн хэмжээнд нэгдүгээр сард обьектын гал түймэр нийт 12 удаа гарч, байгууллага, аж ахуй нэгжийн өмч хөрөнгөд 4.6 сая төгрөгийн хохирол учирч, 3 гэр , 2 өвөл, зуны сууц, 3 машин техник, 4 малын хашаа саравч гал түймэрт өртжээ.
Дээрх гал түймрийн аюулаас байгууллага, ард иргэдийн 69,3 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж обьектод гарсан гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн байна.
Обьектын гал түймрийн шалтгааныг тодруулахад Цахилгаан ашиглалтын буруугаас 3 удаа, пийшин, зуух, яндангийн цонолтоос 2 удаа, ил задгай гал, асгасан үнс нурмаас 3 удаа, машин техникийн гэмтэл, ашиглалтын буруугаас 3 удаа, санаатай үйлдлээр нэг удаа гарсан байна.