Иргэний хэргийн давж заалдах шатны зургаадугаар шүүх, эрүүгийн хэргийн давж заалдах шатны зургаадугаар шүүхийн тамгын газар Шүүхийн үйл ажиллагааг орон нутагт хэвлэл мэдээллээр хүргэх, иргэдэд шуурхай мэдээлэл өгөхөд хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл авах боломж бүрдүүлэх зорилгоор энэ онд хамтран ажиллах төлөвлөгөө гаргажээ.
Төлөвлөгөөнд 2015 онд шүүх хуралдаан сурвалжлах, иргэдэд хүргэх мэдээллийн хүртээмжийг дээшлүүлж үр дүнтэй хамтран ажиллахыг тусгажээ.
Тус шүүхийн тамгын газраас 2014 оноос “Нээлттэй шүүх” арга хэмжээг сар бүрийн дөрөвдэх 7 хоногт тогтмол зохион байгуулж ирсэн юм.
Энэ онд “Нээлттэй шүүх-сэтгүүлчид” арга хэмжээг сар бүрийн дөрөвдэх 7 хоногийн Мягмар гаригт зохион байгуулах талаар орон нутгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнд санал хүргүүлжээ.
Сэтгүүлчидтэй хийх эхний уулзалтаар шүүн таслах ажлын мэдээлэл, 2014 оны онцлох ажлын мэдээллийг тухайн ажил хариуцсан албаны хүмүүс мэдээлж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.