Ахмадуудын тэтгэвэрийн хэмжээ бага, үнэ, инфляцийн өсөлтөөс худалдан авах чадвар нь мэдэгдэхүйц буурсан талаар өнөөдөр Монголын ахмадын холбооноос мэдээллээ. Манай улсад нийт 220 гаруй ахмад настан нийгмийн даатгалын болон халамжийн сангаас тэтгэвэр авдаг байна. Үүний 196000 нь зээлтэй аж.
Нийт ахмадын дундаж тэтгэвэр 207-400 мянган төгрөг байдаг байна. Харин нийт ахмад настануудын 53.3 хувь нь тэтгэвэрийн доод хэмжээгээр амжиргаагаа залгуулж байна.
Тиймээс тэтгэвэрийн хувь хэмжээг бууруулах, зээлийн хүүг сар сард нь тооцох, тэдний амьдралд хүндрэл учруулахгүйгээр уян хатан бодлогоор зохицуулдаг болгох зорилгоор “Шударга хүү” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, настан буурлуудын саналыг нэгтгэж байгаа ажээ.
Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Монгол банкны гуравдугаар улиралын тайлангаас үзэхэд улиралд 15.6-24.0 хувийн хүүтэйгээр 159.3 тэрбум төгрөгийн тэтгэвэрийн зээл олгогдож, 351.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Эдийн засгийн хүндрэл, үнэ ханшийн өсөлтөөс болж тэтгэвэрийн зээл авах иргэдийн тоо ихсэж байна. Ахмадууд 6-12 сар, зарим тохиолдолд 24-36 сарын хугацаагаар зээл авч, хүүг нь зээлийн эхний олголтоор бөөнөөр нь төлснөөр ямар нэгэн орлогогүй болж, тэдний амьдралд хүндээр тусч байна. Тиймээс тэтгэвэрийн хувь хэмжээг бууруулах шаардлагатай байна” гэж ярилаа.
М.Болор