Нийслэлийн төв хэсэг “Метро маll” их дэлгүүрийн урд байрлах "Хаан гэр" ресторанд гарсан гал одоогоор намжаагүй байна. Галыг унтраахаар эхний ээлжинд нийслэлийн гал унтраах хоёр анги ажилласан боловч сэндвичэн барилга учраас галын тархалт хурдацтай явагдаж байгаа аж. Тиймээс хүч нэмэгдүүлж, гал унтраах ангиуд нэмэгдэж ирсээр байна. Тус барилгад спиртийн төрлийн бүтээгдэхүүн их байсан нь галын тархалтад нөлөөлсөн аж. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тус газрын ойр хавьд онцгой байдал зарласан гэнэ.
Гэрэл зургийг Г.Мөнх-Эрдэнэ