“Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын “Дархан нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ийн газраас эрхлэн явуулсан “Сайн хүүхэд” сургалт Дархан сумын гуравдугаар сургуульд болов.
Сургалтад тус сумын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын 70 гаруй төлөөлөл оролцож өөрийгөө илэрхийлэх чадвараа сайжруулж авьяастаа итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой аргалчлалыг ашиглаж явууллаа. Дэлхийн зөн ОУБ-ын ДНХХ-ийн Хөгжлийн мэргэжилтэн н.Баянсүрэн:-“Энэ удаагийн сургалт маань хөгжингүй орнуудын сургалтын системд өргөнөөр хэрэглэгддэг хэд хэдэн аргачлалаар явагддагийн нэг болох “Хуруун хүүхэлдэй” хийх аргачлал. Энэ нь хүүхэд тухайн хүүхэлдэйг өөрийн таньдаг хэн нэгнээр төсөөлж жүжигчилсэн үзүүлбэр хийх замаар дотоод үзэл санаагаа илэрхийлэх сайн талтай. Хамрагдсан сурагчдаас өөрийгөө нээн хөгжүүлдэг амжилттай яваад нь “Сайн хүүхэд” онооны төлөвлөгөө өгч оролцогч түүнийгээ цуглуулж урамшууллын мөнгө авч түүгээр өөртөө хэрэгтэй зүйлийг оновтой зөв сонгон худалдан авах тухай давхар мэдлэгтэй болох юм” гэв.
“Энэрэл цогцолбор” сургуулийн Сургалтын менежер М.Соёл-Эрдэнэ:-“Дэлхий зөн ОУ-ын ДНХХ-өөс хуучин Дарханд сургалт явуулдаг ЕБС-уудын хүүхдүүдэд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлдэг. “Сайн хүүхэд” сургалтын эхний ээлжинд сумын 1, 4, “Энэрэл цогцолбор” сургууль дээр явагдаж байна. Эдгээр сургалтаас гарсан үр дүнг БСЯ-д танилцуулж сургалтын системд нэвтрүүлэх саналыг гаргана” гэлээ.