ОХУ-аас 20.000 тонн улаан буудай импортлох болсноос эхэлсэн тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн маргаан төв талбайдаа трактор, комбайнаа оруулж ирэхэд хүргэлээ. Үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооныхон өчигдөр Чингисийн талбайд жагссан юм.
“Тариаланчдынхаа буудайн мөнгийг өгөөгүй байж Оросоос буудай импортолж болохгүй. Манай буудай цавуулаг өндөртэй. Харин импортлох буудай нь чанаргүй” гэж тус холбооныхон мэдэгдэж байсан.
Гэсэн ч “Буудайныхаа цавуулгын хэмжээг тогтоолго” гэсэн Ерөнхий сайдын шаардлагыг тэд хүлээн аваагүй, харин Ерөнхий сайд, Р.Бурмаа сайд, “Улаанбаатар гурил”-ын Ц.Баатарсайханыг халз мэтгэлцээнд дуудах шийдвэр гаргасан. Уг үйл ажиллагаа нь үр дүнд хүрээгүй тул жагсаал зохион байгуулахад хүрсэн нь энэ.
Ч.ЗУЛ