Тайванийн иргэний агаарын тээврийн “TransAsia Airways” компанийн 58 зорчигчтой онгоц хөөрснийхөө дөнгөж дараахан Тайпей хотын дундуур урсдаг голд унаж осолдсон байна.
Ослын улмаас 26 хүн амиа алдаж, 15 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж Тайванийн холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ. Үлдсэн 17 хүн сүйрсэн онгоцны их бие дотор эсвэл хаа нэгтээ байж магадгүй гэж үзэж байгаа ажээ.
Тайпей хотоос Зиньмень арал руу “ATR-72“ дугаартай нислэг үйлдэж явсан, хос сэнсэн хөдөлгүүрт энэ онгоц өчигдөр өдрийн 11 цагийн орчимд осолдсон юм.