Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулж, буухиа автобус явуулахаар болсон
Дэнжийн 1000, Нарантуул зах руу нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 1-ний амралтын өдөр буухиа автобус явж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 7, 8, 14, 15-ны амралтын өдөр Дэнжийн 1000 руу М:28, М:33, М:36, М:42 чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ.
Нарантуул худалдааны төв рүү эдгээр амралтын өдөр 10.00, 11.00, 12.00, 14.00, 16.00 цагаас Орбит, Нарангийн гол, Тахилт, Улаан хуаран, Шар хад, Бэлх, Чингэлтэй, Дэнжийн 1000, Яармаг, Нисэх, Баянхошуу, Ханын материал чиглэлийн буухиа автобус явуулах бол 11.00, 12.00, 13.00, 15.00, 17.00 цагт Нарантуул захаас нийтийн тээвэр явна.