Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан найман байршилд цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа энэ сарын 09-ны өдрийн 12 цагаас албан ёсоор дуусна. Одоогийн байдлаар буюу 2015 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 13-н цагийн байдлаар нийтдээ 138,000 иргэн 8-н байршилд бүртгүүлээд байгааг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээлэв.
Харин Багахангай, Багануур дүүргүүдэд ирц хараахан бүрдээгүй байгаа учир энэ байршилд хүсэлт илгээсэн иргэдийн сонгогдох магадлал өндөр байгаа бол үлдсэн дүүргүүдэд бүртгүүлсэн иргэдийн ирц өндөр байна. Иргэд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандаж бүртгүүлээрэй.