Аж үйлдвэрийн яам Эрдэнэт, Дарханы үйлдвэр технологийн паркийн удирдлагуудтай өнөөдөр гэрээ байгууллаа.
Гэрээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн паркийн ТУЗ-ийн дарга Г.Сэргэлэн, Дархан үйлдвэрлэл, технологийн паркийн ТУЗ-ын дарга М.Ганбат нар гарын үсэг зурж баталгаажуулав. Аж үйлдвэрийн яамнаас үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх зорилтын хүрээнд паркт шинэ техник, технологи нэвтрүүлэх, экспортын болон импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, паркийг кластераар хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай” хуульд заасны дагуу ийнхүү гэрээ байгууллаа.
Гэрээний төслийг Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих тухай журам”-ын дагуу боловсруулжээ.