Баянхонгор аймгийн Баянлиг суманд хэрэгжүүлсэн “Сумын шинэ төв” төслийн үр дүнд ЗДТГ, эмнэлэг, цагдаа, сургууль, цэцэрлэг, сурагчдын дотуур байр нь шинэ байрандаа орсон. Эдгээр байгууллагын хуучин байрыг яах вэ гэдэг асуудал үүсчээ. Хоосон байлгавал тоногдох эрсдэлтэй, харуул манаа тавьж, халаалт, цахилгааныг нь таслахгүй байлгая гэхээр зардлыг дийлэхгүйд хүрээд байгаа аж. Тиймээс суларсан байруудаа эзэнтэй байлгах зорилгоор дэлгүүр хоршоо, төрийн бус байгууллагуудад хямдхан түрээсэлжээ. Ингэхдээ түрээсийн төлбөр гэж суманд ямар ч мөнгө төлөхгүй. Түрээслэгчид уг байруудыг бүрэн бүтэн байлгаж, урсгал болон их засвар хийн, цахилгаан, дулааны төлбөрөө цагт нь төлөх үүрэг хүлээжээ.