Япон улсад сурдаг монгол оюутнуудын “Халуун сэтгэл” бүлгэмээс Өвөрхангай аймгийн иргэдэд туслахаар хувцас явуулсан байна. Тус аймгийн Залуучуудын холбоо, Улаан загалмайн хорооны ажилтнууд уг хувцсыг амьжиргааны түвшин доогуур 150 гаруй өрхөд хуваарилжээ. Арвайхээрийн 72 өрх, сумдын 80 гаруй айлын иргэд дулаан хувцастай болсондоо баяртай байгаа гэнэ.