Энэ сарын 19-нд билгийн тооллын шинэ жил буюу Цагаан сар тохиож байгаа тул Хятад улсын асар олон тооны иргэд төрөлх нутаг, гэр орон руугаа явж байна.
Албаны хүмүүсийн тооцоолсноор, лхагва гарагаас эхэлсэн 40 хоногийн оргил ачааллын үеэр тээврийн хэрэгслүүдээр 2.8 тэрбум удаагийн зорчилт болох төлөвтэй байна.
Тус улс өндөр хурдны төмөр замын сүлжээгээ өргөтгөж байгааг дагаад хүмүүсийн хөл хөдөлгөөн ч нэмэгдсээр байгаа юм.
Автобус, төмөр зам болон бусад тээврийн хэрэгслийн тоо ч мөн адил эрс нэмэгдсэн байна.