Үндэсний Лаборатори "Ган зам " 20 дугаар сургууль 540 хүүхдийн багтаамжтай өргөтгөлтэй болж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, дүүргийн Засаг дарга Д.Оросоо, ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл, Төмөр замын удирдах газрын дарга, Эрхүү хотоос Монгол улсад суугаа байнгын төлөөлөгч, ахмад багш нарын төлөөлөл болон эцэг эх, сурагчид оролцсон юм.
Тус өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор тус сургууль нь нийт 46 ангитай болж дунд ахлах анги нь нэг ээлжээр, бага анги нь хоёр ээлжээр хичээллэн, багш бүр үр бүтээлтэй ажиллах, хүүхэд нэг бүрийн сурч боловсрох, хөгжих таатай орчин нөхцөл бүрдэж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа бага боловсролын цөм хөтөлбөрийн туршилт, түгээн дэлгэрүүлэлтийн талаар ярилцсан юм. Мөн,суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн туршилт тус сургууль дээр хэрхэн хэрэгжиж байгаа талаарх хичээлүүдийн тайлант үзэсгэлэн боллоо. Мөн төрийн далбаа, сургуулийн туг өргөх ёслол, иргэний үнэмлэхээ авч буй суралцагчдын “Иргэний андгай” өргөх ёслол, сурагчдын урлаг спортын үзүүлэх тоглолтууд болж сурагчид шинэ хичээлийн байртай боллоо.
М.Болор