Хан Уул дүүргийн нутагт “Торгоны зам” цогцолборын бүтээн байгуулалтыг хийж байгаа. Тэгвэл “Торгоны зам” баримлын цогцолборын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Уг ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Монголын дүрслэх урлагийн холбоо хамтран хийж буй аж.
“Торгоны зам” цогцолборт нийт таван жингийн тэмээ байхаар төлөвлөжээ. Харин өнөөдөр баримлын эхний тэмээ баригдсан бөгөөд үлдсэн дөрвөн тэмээг энэ ондоо багтаан урлаж, элсэн манхан бүхий орчин үүсгэж хөвөөгөөр нь цэцэг тарин, гэрэлтүүлэг хийн, сандал сүүдрэвч байрлуулж иж бүрэн тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ. Тэмээн жин бүхий цогцолбор баримлын өндөр нь 350, урт нь 520, өргөн нь 260 см хэмжээтэй.
Жингийн цувааг уран барималч Ё.Далх-Очир урлажээ..
.