Өнөөдөр микро автобусны жолооч нар Нарантуул худалдааны төвд эсэргүүцлээ илэрхийлж жагсав. Тэдний хувьд микро автобуснуудыг шугамнаас гаргах асуудлыг эсэргүүцэн жагсч байгаа нь энэ юм.
Ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс микро автобусны зарим чиглэлийг халж, оронд нь дунд оврын автобусыг явуулахаар болсон.
Хувийн тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны зохицуулагч Г.Баатар “Сүүлийн 10 гаруй жил нийтийн тээврийг нуруундаа үүрсэн бага, дунд оврын жолооч нарыг шахаанд оруулаад явуулахгүй болж байна. Учир нь Нийтийн тээврээс гаргасан шаардлагын дагуу бид цаашид хүн тээвэрлэхгүй болж байна. Ирэх 4 дүгээр сарын 1-нээс эхлэн бага, дунд оврын микро автобусыг нийтийн тээвэрт явуулахгүй гэсэн. Тиймээс бид өнөөдөр Нарантуул захын зүүн талд буюу өртгөтгөлд цуглаан хийгээд байна” гэж ярилаа.