МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболдоос энэ сарын 5-ны өдрийн өдөр тутмын зарим сониноор дамжуулан уучлалт гуйлаа.
Түүнийг уучлалт гуйхын өмнө УИХ-ын дарга З.Энхболд илт гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасан хэмээн М.Наранбаатарыг буруутгаж, иргэнийхээ хувиар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж байсан юм. Харин М.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболдоос өөрийн гаргасан үйлдэл, хийсэн мэдээлэлдээ уучлалт гуйжээ. Тэрээр уучлалт хүссэн захидалдаа, "Хоолойд торсон үгээ би залгиж чадаагүй юм. Туйлын үнэн гэж үгүй бөгөөд үнэн гэдэг харьцангуй ойлголт гэдгийг та бид мэднэ" гээд жирийн эр хүний чинь ч мөн адил дахин уучлалт гуйж байна гэжээ.