Аймгийн Боловсролын салбарын удирдах ажилтны хоёр өдрийн нэгдсэн зөвлөгөөн Баруун-Уртад боллоо.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 16 сургууль, 22 цэцэрлэг, Албан бус/ насан туршийн боловсролын төв, Нэгдсэн дотуур байр гээд нийтдээ дөчөөд байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар өнгөрсөн онд хийж бүтээсэн ажлаа дүгнэж, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, шинэ оны ажлын чиглэл, зорилгоо тодорхойлжээ.
Зөвлөлгөөний үеэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Боловсрол соёлын газар, Мэргэжлийн Хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, “Оюунлаг” шатрын клубээс мэдээлэл хийж, шинээр ашиглалтад орсон “Боловсрол-Өргөө" нэгдсэн дотуур байр, 4 дүгээр бүрэн дунд сургууль, 6, 9 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан байна.