Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд түүхэнд байгаагүй хамгийн олон тооны буюу 3.3 тэрбум хүн агаарын тээврээр үйлчлүүлсэн гэж Олон улсын Иргэний агаарын тээврийн холбоо/ОУАТХ/ мэдээллээ. Энэ нь улс хоорондын болон дотоодын зорчигчдын тоо 170 саяар өссөн үзүүлэлт юм.
Иргэний агаарын тээврийн томоохон 250 компанийг эгнээндээ нэгтгэдэг ОУАТХ-ны мэдэгдсэнээр бол, улс хооронд зорчигчдын тоо Ойрхи Дорнодод өссөн нь дээрх үзүүлэлтэд голлон нөлөөлжээ.
Африк тивд зорчигчдын тоо ердөө 0.9 хувиар нэмэгдсэн байна. Зорчигчдын тоо ялимгүй хувиар өссөн нь түүхий нефтийн үнэ буурснаас шалтгаалан тус бүс нутаг дахь хамгийн том олборлогч орон болох Нигери улсын эдийн засгийн өсөлт саарсантай холбоотой ажээ.
Харин БНХАУ-ын дотоодын нислэгээр зорчигчдын тоо өнгөрсөн 2014 онд өмнөх оныхоос 11 хувиар нэмэгджээ.