Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор есөн дүүргийн 52 байршилд 15309 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд цахимаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт13523 иргэн газраа өмчилж авсан бол хоёрдугаар ээлжийн бүртгэл өнөөдөр орой дуусгавар болно. Цахимаар газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн найман байршилд 13819 нэгж талбар хамаарч байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Соёондын ам, Баянзүрхийн Их, Бага цуурайн ам, Багануурын Тариан булаг, Багахангайн Хангайн хөндий, Бор-Үзүүр, Багануурын Тариан булаг гэсэн найман байршилд газар өмчлөх хүсэлтэй иргэд өнөөдөртөө багтан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch. ub.gov.mn, нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын Газар өмчлөх цахим системийн бүртгэл гэсэн цэсэнд хандаж, ерөнхий заавартай сайтар танилцан бүртг үүлэх боломжтой юм.
Л.АРГАМЖИН