Сар шинийн баяр хаяанд ирлээ. Баяр дөхсөн энэ өдрүүдэд хүн амын төвлөрөл ихтэй зах, худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид амралтын өдрүүдэд Нарантуул худалдааны төв дээр эрчимжүүлсэн арга хэмжээ авч тус төвийн цагдаагийн хэлтсийн судалгаанд байдаг 16-н хүнийг хүний хөдөлгөөн ихэсдэг 12-18-н цагийн хооронд түр саатуулан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогийн байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг байнга үйлддэг 8-н эрэгтэй, 8-н эмэгтэйг баярын өдөр өнгөртөл саатуулах аж.
Иргэдийг хүний хөдөлгөөн ихтэй томоохон худалдааны төвүүд, олон нийтийн тээврийн хэрэгсэл болон үзэсгэлэн худалдаагаар их хэмжээний бэлэн мөнгөтэй явахдаа сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.