Өнгөрөгч баасан гарагийн өглөө 04-05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоо хувийнхаа машинаар такси үйлчилгээнд явж байсан 22 настай таксины М гэгч нь бусдад хутгалагдсан мэсний шархтай олджээ
Таксиний жолооч залуу хэдийгээр хүнд шархадсан ч хогийн цэгийн манаачийн байшинд хүрч хүмүүс амь насанд нь халдах гэснийг хэлж чаджээ. Хогийн цэгийн манаач тэр даруй цагдаа, яаралтай тусламжийн төвийнхнийг дуудсан ч хэдий ч хохирогчийн шарх хүнд байсан учраас амь насыг нь аварч чадаагүй юм байна.
Түүнийг 100 мянган төгрөгийг нь дээрэмдэхийн тулд гэмт этгээд хутгалсан бөгөөд гэмт этгээдийг одоо болтол олоогүй байгаа аж.
Гэмт этгээд жолоочийг хутгалан, 22-17 гэсэн улсын дугаартай хар хөх өнгийн “Toyota will” машиныг авч зугтаасан тул сэжигтэй этгээдийг үзсэн харсан хүн цагдаагийн байгууллагад мэдэгдэх буюу 102, 89063555,96070666 дугаарын утсанд хандана уу.